2012-07-26 11:16

Zara буюу түүнийг үндэслэгч Амансио Ортега

   Zara буюу түүнийг үндэслэгч Амансио Ортега
Zara-г үндэслэгч Амансио Ортега 1938 оны гуравдугаар сарын 28-нд төрсөн Испани гаралтай хүн юм. 
Амансио Ортега нь анхны Zara дэлгүүрээ 1975 онд Корунагийн төв гудамжинд нээжээ. Тус дэлгүүр нь маш амжилттай борлуулалт хийж эхэлснээр Zara-ийн амжилт болон фирм нь томрох, нэмэлт салбар дэлгүүрүүдээ нээх эхлэл болсон байна. Энэхүү анхны дэлгүүр нь бүтээгдэхүүндээ бага үнэ санал болгодгоос гадна хувцасны загвар нь дээд зэргийнх гэдгээрээ өвөрмөц онцлогтой байжээ. Ортега Zara дэлгүүрээ Испанид дахин нээсэн нь дэлгүүрийн амжилтыг баталсан үйл ажиллагаа болсон байна. 
Ортега 1984 онд Жозе Мариа Кастеллонатай нийлж дэлхий нийтийн хувцасны үйлдвэрт хувьсал болсон байна. Кастеллонагийн компьютержсэн системийн дор 10-15 хоногт хуваарилалтын үйл явцын загвараа өөрчлөх болов. Ганцаараа ажилладаг загвар зохион бүтээгч нарт бага багаар дарамт үзүүлж компанийн өөрийн гэсэн загвар зохион бүтээгчдийн багийг бүрдүүлсэн бөгөөд эдгээр нь олон нийтийн загварт үндэслэсэн хувцсыг хөгжүүлж эхэлсэн байна. Мөн энэ хугацаанд компани өөрийн гэсэн загварыг бий болгож чаджээ.
Сүүлийн арван жилд Zara-ийн 80 орчим дэлгүүр нээгдсэн бөгөөд 1988 онд Португалийн Оротод анхны гадаад дэлгүүрээ нээн дараа жил нь АНУ руу шилжсэн байна. Тухайн жилдээ зах зээлд амжилт нь буурсан хэдий ч 2000 оны эхээр АНУ-д зургаан дэлгүүр нь ажилласаар байв. 1990 онд Францын зах зээлд нэвтрэн орноос үүдэн өөрийн дэлгүүрээ олон улсын гол хотын төвүүдэд хурдтайгаар нээх болжээ. Тус компани нь 1992 онд Мексикт, 1993 онд Грект, 1994 онд Швед болон Бельгид, 1995 онд Мальтад, 1996 онд Кипрт шинэ дэлгүүрээ нээсэн бол 1997 онд Израйль, Турк, Норвеги болон Японд нэмж нээсэн бөгөөд 1998 онд Аргентин, Англи болон Венесуэлийн зах зээлд орсон байна. 2000 оноос эхэлж Герман, Нидерланд, Польш болон Европын зах зээлд өөрийн байр суурийг эзэлж чаджээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.