2012-04-06 12:38

Үер

БҮЛЭГ 1
Их мөрний тохойн чийглэг хөрсөнд тэжээгдэн, тэнгэр өөд түмэн мөчрөө сарвайн ургаж, он жилийг элээхдээ амьдралын хатуу зөөлөнг ханатлаа эдэлсэн хөгшин буурал улиас, хэд хоногийн турш догшрон шуугиасан үерийн усанд орвонгоороо булгаран, урсгалийн дагуу наш цохиулан унахдаа бас ч ул мөргүй алга болохгүйг мэрийсэн мэт, нүцгэн шар үндсэндээ үерийн умны эсрэг сарвайлган сэрвийлгэсэн нь аймшигт хүчнийг хориглон тогтоох гэж арга буюу алгаа сарвайлган хамгаалсан амьтан шиг ажээ. Тэрхүү үхэтхийн унасан хөгшин моддын үндсийг үерийн ус ууртаяа эрчлэн мөргөж, саргиатуулан, улаан хөөсөөр цахран шуугина.
БҮЛЭГ 2
Их мөрний дөлгөөнд хөвөөнд үнэт эрдэнэ гэчээд эрж яваа юм шиг урагш хойш тонголзон холхих нэгэн хүний хэлбэр төрхийг алсаас харахад нар шингэх үеийн модны сүүдэр шиг тахир агаад нэн өндөр. Түүний нүцгэн хөлний нарийхан урт шилбэ, голын эргээр загас жараахай шүүрдэн яваа хөх дэглий мөч чацыг санагдуулна.
БҮЛЭГ 3
Ойртон очвол тэр өвгөний урагш ягжийсан хөх эрүү нь он удаан жил эдлэгдэж, усанд байн байн бамбайтлаа хөөж, наранд яхиршин хатаж, хөв хөх болсон завины эрүүтэй нэн төстэй ажээ.
БҮЛЭГ 4
Шил рүү нь унжсан тав гэзэгний шодон үзүүрийг даруулан сүлжсэн нарийн суран боолт нь гээгдсэн бололтой. Салхинд сэрвэгнэн хийсэх буурал үс нь хавар цагийн өлөн цагаан хагд өвсийг санагдуулна. Тэр өвгөн тайрга тайрга бөгтгөнөн алхалж, амандаа үглэх нь үерийн усны шуугианд өөрт нь ч үл сонсдоно
БҮЛЭГ 5
Үнээнд долоолгосон тугалын үс шиг, усны долгионд илбүүлэн ханарсан, ногоон зүлгэн дээр бурзайн хоцорсон хөөсийг нүцгэн хөлөөрөө ажиг ч үгүй гишгэлэхэд үерийн усны сэвсгэр хөөс, өвгөний ясархаг тавхайд наалдан замхарна. Тэр өвгөн үерийн усны шаагин шуугихыг тонгойж чагнах бүрдээ:
-“Үгүй ээ мөн, Ид иссэн намрын айраг л хөхүүрэндээ саган хөөрч, ингэж шаагиж байдагсан гээд нүдээ онийлгон инээмсэглэж, шүлсээ хүд хүд залгив. Тэгснээ уртаар сүүрс алдаад бөгтгөр нуруугаа цэхлэн, алцайн зогсож, Сэлэнгэ мөрний тэртээ эрэг рүү саравчлан харлаа. Гүн хадан хавцал бүхий үрчлээ суусан цэнхэр уулсын дээгүүр цухуйж байгаа өглөөний нар улаан хүрээ татаж, нарны хурц туяанд булингартан гүвэлзэх их мөрийн ус түүий дээгүүр суунагласан будан манан цам улайран тунарч, мөрний тэртээх зах нь үл үзэгдэнэ.
Өвгөний нүд үнэхээр муудсан ажээ. Хүүхэн хараа нь цийдэмтэн цайж, тунгалаг хар өнгөө хэдийн алдсан учир наран сөрөг эгцлэн харж чадахгүй дальдрахад хөнхөр ухархайн дээрх өтгөн буурал хөмсөг нь сэрвэлзэн хөдөлнө.Тэгээд хоёр гараа давхарлан сараавчлан харах гэж оролдовч хар бор ажилд мойнийж тойнийгоод хоорондоо хэдий нь эвлэхээ больсон хуруунуудын завсраар нарны туяа сийгэн нүүрэн дээр нь тусахад өөрийн эрхгүй нүдээ аньж,
-“Муу алга маань нарны туяа ч хааж чадахгүй шүүрэн шанага шиг сад тавих болоо шив гэж шивэгнээд:
-“Тэр лав манай бирвааз мөн дөг өө. Монш чинь ханаад нь гэснээ нар салхинд гандаж, онгосон задгай энгэртэй даалимбан цамцныхаа том том товчийг мултлан хүлхгэр цамцаа тайлж, нямбайлан эвхээд салхинл хийсгэж алдахаас болгоомжлон, довон дээр орхисон хоёр гутлынхаа хооронд хавчуулан зөрүүлж тавиад босоход түүний янхигар цээжний хавирга сүврэг арьсныхаа цаана зуралзан хөдөлж, бүүр хэнхдэг цээжий нь халхлах юмгүй болоод ч тэр үү, нүд дальдрам атлаа нэн сүртэй ажээ. Энэ ханхар цээжийг одоо яг наран сөрөг харуулаад сайтар ажиглавал уушги зүрх нь арьсаа нэвт харагдаж мэдэхээр агаад аягүй бол тэр том цээнжинд ганц зүрхТэгэхдээ аварга том ганц зүрх ч энэ үерийн ус шиг булгилж байгаа юм бил үү, хэн мэдэх билээ. Өвгөний нүцгэн хэнхдэг дээр хэдгэнэ, шумуул улайран суувч тэр дороо нисэн одохы нь хараад арьсны цаадах ясанд хошуугаа булгалахаас болгоомжилсон болов уу гэлтэй.
БҮЛЭГ 6
Өвгөн хуучирч онгосон хөх даалимбан өмднийхөө түрийг сүүжнийхээ толгойд тултал шууж, усны зах руу ягуухан орж, алдлан зогсоход үерийн ус өвгөний суганы хонхорхой дахь урт шар үсийг сэрвэгнүүлэн, бүх биеийг нь найгуулан, садран шуугиж байв. Усч өвгөн, хуурай газар хэмжиж байгаа юм шиг, усны гүвэлзэн хүрэнтэх толиог алдлан хэмжиж, цааш ахиад түүний хоёр далны нь маяа ээлжлэн хонхойж, гуу жалга шиг харагдана.
БҮЛЭГ 7
Хүн орчлонг хэмжих дуртай. Тэгэхдээ янз бүрээр хэмжинэ. Харин өвгөний хувьд бол алдлан хэмжиж явна. Орлон ч бас хүнийг хэмжих дуртай. Тэгэхдээ он жилээр хэмждэг нь нэг бодоход болхи бүдүүвтэр хэмжүүр гэлтэй. Орчлон энэ хүнийг жаран таван жилээр хэмжчихээд байгааг усч өвгөн ер анзаарахгүй зогсож байгаа нь энэ ээ. Тэгээд:
-“Гучин нэгэн алд гэж давтан хэлснээ,
-“Дөчин жил усны эрэг сахисан гэрэд даан ч дээ. Бас болоогүй байна. Усч хүн гэхэд усаа муу л мэдэж байна даа. Урьд шөнө үерийн усны хүрхрэн шуугих чимээг чагнан, цурам хийлгүй хоносон атлаа хэр зэрэг нэмсний нь ташаарч шүү. Уул нь би гучин алд нэмсэн гэж итгэж байсан юм. Гэтэл гучин нэгэн алд гэж урамгүйхэн үглэсээр усны зах руу эргэн гэлдрэв
БҮЛЭГ 8
Усч өвгөн:-“Сэлэнгэ ээж минь ингээд үерлэчихээд байхдаа нээрээ сүртэй шүү. Эр чадлаа багтааж ядсан амьтан шиг гээд инээмсэглэснээ тэр дороо хөмсгөө зангидан:-“Ээ хөөрхий, Мөн ч олон хоног амьмны хөл хорих нь дээ гэж уртаар санааа алдаад: ”Хүн гэдэг даан ч богино настай амьтан юм уу даа гэж бодлоо
БҮЛЭГ 9
Өвгөн үерийн ус руу ширтэн сууна.Сэлэнгэ мөрний хөлтэй хөлгүй таван татуурга , түүний хоорондох арал нуга , булан тохой усаар нэлийтэл дүүрч , бургасан шугуйн зөвхөн үзүүр л усны толиог шүргэн , их салхинд ханаран бөхөлзөх тариалан шиг усны урсгалд үелзэн тонголзоно.Гүрвэлзэн хүрэнтэх долгион дунд хөвж яваа моддын салаа мөчир сарвалзан эргэлдэх нь : - ‘’Үерийн уснаас авраач ’’ гэж ямар нэг амьтан гар сунган даллан дуудах шиг агаад тэгснээ сарайж сэрийлсэн салаа мөчир усны долгионд цохигдон далд орох нь тэхтэл тасарсан амьтан живж байх шиг санагдана.
Өвгөн унтарч байгаа тамхиа уртаар сорж , гал улалзуулан :
‘’Үгүй ээ бас , Залуу мод гадаг мөн ч үндэс бөхтэй юм даа . Тэргүүнээ газар шигдтэл гулзайн нумарсан ч гэсэн үерт ховх явчихгүй тэсээд байсан шүү .Тэгэхдээ :
‘’Хөөрхий , Энэ хөгшин модод тэргүүнээ даалгүй үндсээрээ сэндийлэгдэн тэр доороо л хажуулдаад өгөх юм . Энэ ч бас орчлонгийн жам аа ‘’ гэж бодлоо.
БҮЛЭГ 10
Үерийн усны ширүүн давалгаанд бяцхан завь дээш цогнолзон хөөрснөө , давалгаа өнгөрмөгц доош нам бууж , үелзэн хөвсөөр хоёр дахь татуурга эсэн мэнд гаталж , арал хоорондох намуухан урсгалд орлоо..
-‘’Бие чинь ямар байна ? Хүүхээ ? гэж асуув.
-‘’Зүгээргэж инээмсэглэхэд , Дэнзэн өвгөн яаралгүйхэн босож , хатгуур модоо аваад завины сүүлэнд алцайн зогсож , бяцхан завиа хатгуурдан хурдлуулсаар явав.Өмнөөс үлээх сэвэлзүүр салхинд өвгөний шодон буурал гэзэг тугны хиур шиг намиран хийснэ.
БҮЛЭГ 11
Сандарч тэвдсэн нөхөр нь :
-Өвгөн гуай .Одоо горьгүй нь дээ гэтэл жирэмсэн бүсгүй холбирон эргэж ,
усан дунд бөхийсөн бургасны үзүүрээс шүүрэн , бүх тэнхээгээрээ чангаахад завь тэр доороо хүрд шиг эргэлдэн далбилзан хөхөв.Үерийн усан дээр ув улаан тэргэл сар унаад ирсэн юм шиг тэр бүсгүйн царай зэс шиг улайн минчийсэн харагдав.Өвгөн Дэнзэн завиныхаа тэнцүүрийг алдахгүйг хичээж чамарханхаа судлыг сугштал , хоёр сэлүүрээ ягштал доош харахад өвгөний гар байрайдан чинэрч байв.
-Яаж ийгээд усны цаана л гарчих юмсан.Түргэхэн шиг явбал гайгүй байхаа
гэж залуу эр өгүүлэв.Өвгөн Дэнзэн эцсийнхээ тэнхээг шавхан , шүд зуун сэлүүрдэж эхэллээ.Ширүүн урсгалд орлоо.
Төдий л холдоогүй байтал:
- За болохоо болилоо.Ус нь гарчихлаа гэж залуу шивэгнэв.Бүсгүйн аймшигт дуу үерийн усны шуугианд үл дарагдана.Өвгөн эргэж ч харсангүй .Оволзон хөвж яваа завиа хүчлэн сэлсээр ... Нэг харахнаа өрөөсөн халбага нь зэлврэн цуурсан байв.Өвгөн шорвог амтагдсан хөлсөөрөө ураалаа чийглэн.Сэлүүргүй болоо ч гэсэн заавал ус гатална.Энэ хоёр хүүхдийг ямар ч байсан усны цаана л гаргах даа л гаргана. гэж амандаа шивэгнэв.
БҮЛЭГ 12
Гэтэл өвгөний зүүн гарын шөрмөс татчих нь тэр .
Одоо завниныхаа 2 сэлүүрийг ганц гараараа ээлжлэн татаж , шөрмөс татсан гартаа уурсан шүдээ хавиран нулимтал хэдийн нь ганхаж байсан соёо булга үсрэн шүлстэй нь хамт үерийн усанд унав.Өвгөн дэнзэн өрөөсөн гараараа сэлүүрдэж яваагаа хажуугийнхаа залууд мэдэгдэж , сэтгэлий нь зовоохоос болгоомжлов.
- ‘’Хүүхдээ.Одоо ч ширүүн урсгалаар гарах дөхлөө дөө ’’ гэж хэлтэл ард нь нялх хүүхдийн часхийн орилох дуу өвгөний ясанд хангинатал дуугарав.Тэр дууг сонсоод өвгөн уртаар амьсгаа аван , суудлаа засаж суухдаа л
- ‘’Би одоо гурван хүний амийг дааж явна шүү.Хүн гэдэг чинь ингэх л гэж...Чухам ингэх л гэж амьд явдаг юм байна’’гэж бодон сэлүүрдэхэд завь нь улам ч хүнд болчихсон юм шиг санагдав.
- Өвгөн гуай.Хүүхдийн хүй боочихмоор юм байна уу ?”гэх дуунаар цочин , эргэж харах гэснээ болиод завин доторхи юу байдаг цөмийн эргэцүүлэн бодсоноо , дал мөр рүүгээ унжсан шодон буурал гэзэгнээсээ хуруундаа ороож , гэнэт угзран татсанд өвдсөн ч үгүй гэнэт ширт хийх чимээ гарган , тус үс өвгөний гарт сулран ирэв.Өвгөн чичирсэн гараа мөрөн дээгүүрээ давуулан сарвайхад түүнийг авах шиг болох нь мэдэгдэв.Залуу эр хүүгийнхээ хүйг боолоо.Боох боохдрр яг номын ёсоор боов.Үнэхээр ч залуу оюутанд өнгөрсөн жил эх барихын хичээлд багшаар заалгасан бүхэн нь тус болов.Одоо энэ залуу эцэг , ганцхан зүйлд тулгамдаж байв.Эх хүү хоёрыг холбож байгаа тэр нарийхан хүйг огтлох юм даан ч ухаанд нь орохгүй байлаа.Тэгээд залуу эцэг , шийдмэгээр тэр хүй рүү тонгойв.Дараа нь хүйгээ цамцандаа боов.Одоо эхийн орилох дууны оронд нялх хүүгийн часхийх дуу чихэнд хадсаар....
БҮЛЭГ 13
Өвгөн сая нэг эргэж харлаа.Энэ бяцхан завин дээр гурван том хүний хэний нь ч хувцас усанд орсон юм шиг нэвт хөлөрсөн байв.Өвгөн юуны өмнө нөгөө бүсгүйн царай луу харлаа.Зэс шиг улайсан царай нь шингэрэн ягаарсан харагдав.
Тэгээд өвгөн :
-Эх нь яаж байна ?” гэж залуугаас асуув.
-Зүгээр гэж нөгөө бүсгүй сулхан дуугаар хариулахыг сонсоод :
-Ээ хүү минв , Цаана чинв миний дээл бий Наад бүсгүйдээ давхарлаж хөмрөг гэж хэлээд завь руугаа хартал түүний ёроолд тунасан цусыг үзэж ,
-Ээ бурхан минь , Их усанд цус оруулчих вий гэж айх сэтгэл төрөн , завины хөндөл дээр тавьсан цамцаа сэт унагаад , тэдэнд мэдэгдэхгүйгээр арчих гэж оролддтол , өвгөний толгой эргэн , гэзэр дэлхий дайвалзан хөмрөх шиг болоход нүдээ анилаа.
БҮЛЭГ 14
Завь тэр доороо хайрдан зогсов.Өвгөн нүдээ алгуур нээж , хайрдсан завиа түлхэх санаатай өндийн бостол хоёр хөл нь солбин гуйвж , завиныхаа ирмэг дээгүүр тэгнэн бүсэлхээ татсан ус руу гулсан буулаа.Тэгээд усны дунд сөгдөн суугаад дал мөрөөрөө завиныхаа араас хүчлэн түлхэж , гүн хатгуур модоо авч , хүчлэн хатгуурдахад завь урагш гулсан ахисан боловч өвгөн Дэнзэн шаварт зоогдсон хатгуур модоо сугалан авч , хүч хүрсэнгүй ээ .Урт цагаан хатгуур мод усан дунд тэнгэр өөд ёрдойн хоцров.Өвгөн дэнзэн бүхэл өвөлжин ой модоор тэнэж явж олсон есөн алд хатгуур модондоо харамсавч сая төрсөн бүсгүйгээ айлын бараа харуулахыг бодон яарч :
- Өглөөний уусан аяга сувс бие сулруулчихаж .За яах вэ Эргэж харихдаа ус тасарсан хойно хатгуур модоо ухаж байгаад болсон авна даа гэж хэлээд тэнгэр өөд хартал тэртээ дээгүүр үүл манан бужигнан нүүж байгаа харагдана.
Өвгөн яаран сэлүүрдсээр .....
Нар уулын цаад руу тонгойж байв.Өвгөний хуучтай хоёр хөл нь хүйтэн усанд усанд удаан байснаас ч тэр үү , гол тасартал янгинан өвдөв.Өвгөн хамгийн сүүлчийн татуургыг гатлан Ямар гэсэн захад нь гарах нь л гарлаа гэж бодоод завиа усны ирмэгт тулган хайрдуулж зогсоогоод :
- За хүүхэд минь , одоо санасан хэрэг бүтлээ .Та нар түр хүлээж бай .Би тэр дэнж дээрх айлуудаас унаа хөсөг олоод ирье гээд үерийн усыг амар мэнд туулсандаа хүч зориг нэмэгдэн бололтой завинаасаа үсрэн бууж , амьсгаадан хэд алхсанаа үерийн усанд орвонгоороо булгаран ойчих хөгшин улиас мэт намаг шавар дунд навс хийн унав.
БҮЛЭГ 15
Зуны нар ямар нэгэн юманд хоргодсон шиг аажуухан шингэн шингэсээр...Баруун уулын цаад руу тонгойн , сүүлийн нь туяа замхрахад бараан сүүдэр бууж Сэлэнгэ мөрний үерийн өнгийг тас харлуулав.Их мөрний догшин ургал ч уртаар санаа алдах мэт намуухнаар гүвэлзэн долгиолж , үүл манан нэгэн их энгүй хөшиг лугаа адил Сэлэнгэ мөрний усыг хөмрөн хучиж , тунарсан үүлнээс хэдэн ширхэг бороо тов тов тусав.
Нялх үрээ элгэндээ тэврсэн залуу эцэг хөөрхий өвгөнийг сая харж , хүүгээ тэвэрсэн хэвээр завинаасаа үсрэн бууж , өвгөний дэргэд харайлган хүрээд босгох гэж өрөөсөн түм буман жил эргэлдсэн хуучин замаараа тэнхлэгээ тойрон эргэсээр ...
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу