2013-05-21 08:30

МУГЖ Н.Цэгмидийн намтар уран бүтээл

ЦЭГМИД Нямын

1910-1997

МУГЖ (1941). МУАЖ (1951)

Булган аймгийн Могод сумын "Сайхан хулж" гэдэг газар төрсөн. 1926-1929 онд Авзагын хошуу Хамбын хүрээнд бичээчийн ажил хийж байжээ. 1926 онд тус хошуунд ирсэн Урлагийн бригадынхан "Сумьяа ноён" гэдэг дуут жүжгийг уран сайханчдад зааж сургахад оролцон Сумьяагийн дүрд жүжиглэсэн нь урлагийн их замд орох эх үүсвэр нь болжээ.

1929 онд УБ хотын Санхүүгийн сургуульд элсэн орж, 1931 онд сургуулиа төгсөөд Өмнөговь аймагт ерөнхий нягтлан бодогчоор томилогджээ. 2 сар ажилласан боловч өөрийн хүсэлдээ хөтлөгдөн 1932 оны 8-р сараас "Бөмбөгөр ногоон" театрын нягтлан бодогч болж, орой нь жүжгийн сургууль хийдэг байв.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу