2013-05-22 05:11

МУГЖ Ц.Цэгмидийн намтар уран бүтээл

ЦЭГМИД Цагааны

1905-1963

МУГЖ (1941). МУАЖ (1942) МУТШ(1945)

Монголын тэнгэрлэг их жүжигчин Цагааны Цэгмид 1905 онд Түшээт хан /одоогийн Сэлэнгэ/аймгийн Хүдэр харуул сумын нутаг "Сүвсүүлийн баруун бэлчир" гэдэг газар Манджавын хүү болон мэндэлсэн. 18 наснаас өрх толгойлон, мал маллах, ан гөрөө хийх, өвс хадах, мод түлээ бэлтгэх, үхэр тэрэг хөллөн жин тээх, тэрэг шаах, байшин барих, хоршооны манаач, ойн цагдаа хийх, хамтралын сургагч зэрэг ажил хийж амьдарч байв. 1932 оны хавар түр цэрэгт тэнцсэн учир Улаанхуарангийн пулемётын суманд цэргийн алба хааж байгаад ЗХУ-д цэргийн нисэхийн сургуульд тэнцсэн боловч театрын хөгжимчин, жүжигчин, жүжгийн зохиолч Лувсангийн Дамдинбазарын дэмжлэгээр урлагийн хүн болохоор шийджээ.

Театрын дарга Ширнэнгийн Аюушийн 1932 оны 9-рсарын 01-нийтушаалаар Цагааны Цэгмид, Нямын Цэгмид хэмээх хоёр авьяаслаг залуус дагалдан жүжигчид болцгоожээ.

Үргэлжлэлийг энд дарж үзээрэй.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу