2013-06-10 08:28

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын намтар уран бүтээл

СҮРЭНЖАВ Шаравын

МЗЭ-ийн шагнал/1972/, МХЗЭ-ийн нэрэмжит/1979/, төрийн шагнал/1988/,

Ардын уран зохиолч/1999/

Шаравын Сүрэнжав 1938 оны 3-р сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян суманд төржээ.

1963 онд МУИС, 1981 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг тус тус төгсчээ.

1960 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Зохиолчдын эвлэлийн гишүүнд 1966 онд элсчээ. Уурхайчдын Налайх хотын утга зохиолын бүлгэмд суралцаж байв. Иргэний уянгын шүлэг, найраглалуудыг орчин үеийн сэдвээр голчлон бичдэг. Түүний бичсэн "Ерэн баатрын дууль", "Шөнө ургасан цэцэг" найраглал нь уншигчдын сонирхлыг татсан юм. Түүнчлэн эрийн гурван наадмын тухай бичсэн уран сайхны киноны зохиолоор нь Гарьд магнай /1983/, "Тод магнай /1990/, "Цэц магнай" /1995/ уран сайхны кино бүтээжээ. Ш.Сүрэнжавын олон шүлэг, найраглал нь орос болон бусад хэлэнд олон удаа орчуулагдан гарсан байна

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу