2012-07-26 10:09

Сэсэржаагийн Дамчаа

Сэсэржаагийн Дамчаа

Алдарт дууч С.Дамчаа нь 1899 онд хуучин Цэцэнхан аймаг одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт төржээ. Эцэг Сэсэржаа нь тэр үеийн То вангийн хөгжмийн сургуульд дуу хөгжмийн багш, уг сургууль нь жилд 1 удаа зуны дэлгэр цагийн эцсээр болдог хошуу найранд дуулж хөгжимдөх 12-14 насны 8 дууч 8 хөгжимчин хүүхдийг найр болох өдрөөс 45 хоногийн өмнөөс бэлтгүүлдэг.

Сэсэржаа нь нутаг хошуундаа нэр хүндтэй нэгэн. Тэднийх "Үүлэн бор" нэртэй сайн морьтой юмсанж. Гэтэл тэр морийг нь сумын занги Арслан хүнд, Тамгын түшмэл Намсрайшүрэн нар арга сүвэгчлэн гуйхад өгөөгүй учир тэр өс хонзонгоор Сэсэржаа нь өртөөнд хөөгдөж Цагаан нуур, Таван овоо, Түгээмэл, Чоно гол, Цоргодол, Цагаан зэрэг газруудад удаа дараа өртөө залгуулж Арслан, Намсрайшүр 2-ыг амьд байгаа цагт нутагтаа буцаж очихгүй хэмээн тангараг өгөн нутгаасаа гарч өөр хошуунд нутгалсаар хожим одоогийн Хэнтий аймгийн нутагт суурьшсан ажгуу.

Сэсэржаа хааяа Богдын ордонд уригдан ирж их хурим, төрийн найранд хөгжим дуу үүсгэх чуулганд хааяа оролцдог байжээ. Харин Дамчааг 7 настайгаас нь сахил хүртээж хийдэд суулгажээ. Иймд хэдийгээр ааваа дагаж хөгжмийн сургуулийнхан дээр очиж дуулж хөгжимдөхийг сонсох боловч тэр үед нь "Хувраг хүн дуулбал хувхайрахын дохио, Хув ямаа майлбал үхэхийн дохио" гэж сургаж байсан тул сонирховч сурах боломж хомс байжээ. Дамчаа То вангийн хошууны хийд тартал төдий л дуу сурсангүй. Багш ламаасаа нууж "Тохой зандан мод", "Гунан хар" зэрэг богино дуунуудыг сэм сурч хааяа нууж аялна. Харин 1917онд 18 насандаа Цэцэнханы Ахай Гүнгийн хошуунд ирж Донойн Омбонэрэн, зэнэ Дамдин нартай танилцан дуу хөгжмийн сонирхолыг хөгжөөжээ. Омбонэрэнгээр "Цэвцгэр хурдан шарга" Зэнэ Дамдингаар "Эр бор харцага", "Дөрвөн цагт" зэрэг дууг заалгажээ. 1934 онд анх Улаанбаатар хотод ирээд Улсын театрт концерт үзэж сэтгэл нь ихэд сэргэсэн тул ийм сайхан газар орж дуулахсан гэсэн хүслийг төрүүлжээ. Тэр концертонд "Уяхан замба тив"-ийг Түдэв хуурдаж Төмөр дуулж байсан ба Дорждагва "Тунгалаг тамир" гэдэг дууг дуулж байжээ. Ингээд сонирхолоо дагаж 1938 онд дуучин Дугаржавд шалгуулан театрт дагалдан дуучин болов.

Энэ үеэс л дуучин Самын Гомбо, М.Дугаржав нараар дуу заалгаж улмаар театрын жинхэнэ дууч болж бие даан концертонд орж эхэлжээ. Дамчаа гуай газар газрын дуучдын янз янзын аяыг тэр хэвээр нь сурч дууг аль сонгодог түгээмэл аялгуугаар дуулахыг хичээдэг дууч юм. Дамчаа гуай ардын дууг сайхан дуулахаас гадна уртын дууны сайхан аялгууг дуурайлгаж шинэ аялгуу зохиодог хүн байж. Түүний зохиосон "Хэрлэн баян улаан" хэмээх дууны аяыг "Их сайхан халиун" гэдэг дууны хэлбэрийг авч эхлээд өргөн тэнүүн байдалтай гаргаж байгаль нутгийн сайхныг бахдан харуулахыг хичээсэн гэж дуучин өөрөө хэлсэн байна. Лувсанжамц үгийг зохиосон энэ дуу нь 3-н мөр шүлгээс бүрдсэн 4-н бадаг бөгөөд :

Тунгалаг агаарын уудамд

Туяаран цэнхэрлэн харагдагч

Номин хангайн үзэсгэлэн

Дүнхийн харагдагч Баян-Улаан

Сайхан хангай минь

Бахдам дэлгэр баялаг даа

хэмээн дуулдаг байна

Дамчаа гуай дуулах арга барил, дууч хүний онцлог аливаа дууг өөрийн болгож эзэмших талаар ярихдаа:

Дууч хүний анхаарах зүйл:

Ер нь сайн дууч гэдэг маань сайн хоолойтой байхаас гадна бодол ухаан, уран сайхны намба, ялангуяа дууг эхлэх аяыг зөв хуваарилах, жолоодох, өргөлт даралт, шуранхайг аль үед яаж хийхийг мэдэж байх нь нэн чухал хүчээр чанга хашхирсан хүн олон жил дуулж чадахгүй арга эвийг зөв олж хоолойныхоо хүчийг сайн мэдэж амьсгааг ямагт дор авч намуухан тавиу эхлэж, араа төвөнх, түүшинг чөлөөтэй авч чадаж гэмээ нь дуу төдий чинээ аятайхан хир чинээгээрээ гарах ёстой. Уртын сайн дууч миний багш Самын Гомбо, Зэнэ Дамдин нар тийм л дуучид байсан. Их дуучдыг харж байхад сэтгэл амьсгаа хоёрыг тун их барьж доороос өгсүүлэн дээд цэгт хүргэхийн завсар олон янзын хийц үйлдэж нөөцлөж байсан дуугаа хэрэгтэй газар нь нэмж өгдөг бололтой. Дуучин хүн эгшиг авиаг өргөдөг юм. Эгшиг дотроос А, Э, И эгшгийг ямар ч байдлаар эргүүлж болдог. Ө ,Ү, У нэг л яву муутай дууг чөлөөтэй гаргахыг хаах янзтай тул аль болох тойрч ухаандаа Ө, Ү,У эгшгийг сав гэж бодвол уруу харсан юм шиг санагддаг. Тэгэхээр учрыг сайн тунгаах хэрэгтэй. Уртын дуу уламжлагдах тавилантай сайхан урлаг сэтгэл булаам дуучид төрөхдөө л төрнө гэж хэлж байжээ.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
  • Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"Бямба/2020.10.03/гариг. Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ. Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт. Ийнхүү Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина” үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. "Анна Каренина" аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.
  • П.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноП.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноМонгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг өөрийн тайзнаа 2020.10.10-10.24-ны өдрүүдэд 18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох болно.
  • УДБЭТ “Учиртай гурван толгой” дууриар улирлаа эхлүүлнэУДБЭТ “Учиртай гурван толгой” дууриар улирлаа эхлүүлнэУлсын дуурь бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/ 58 дахь удаагийн улирлын нээлтээ Монголын сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетээр эхлүүлэх гэж байна. “Учиртай гурван толгой” дуурийг аравдугаар сарын 3-нд, “Үйлийн гурван толгой” балетыг аравдугаар сарын 4-нд тус, тус тоглох юм.
 Сүүлд нэмэгдсэн дуу