2012-07-26 10:07

Алдарт Дууч Самын Гомбо

Алдарт Дууч Самын Гомбо

Самын Гомбо нь 1888 оны шар хулгана жил Цэцэнхан аймаг, Хөвчийн жонон вангийн хошуу одоогмйн Хэнтий аймгийн Хэнтий сумын нутаг Дүнгэнүүр гэдэг газар Боржигон овгийн Самын хүү болон мэндэлжээ. Залуу үедээ төрийн дууч гэгдэж явсан Самын Гомбын авъяас билэг нь бага балчраасаа тодорч. Тэрээр нутгийн нэрт дууч Зэнэ Дамдин, Лимбэч Очирын Гэлдрээ хэмээх Намсрайжавын хамт найр наадамд дуулж бүх насаараа олныг баясгаж байсан ба Хэнтий сумыг байгуулахаас өмнө Бүрээ сум гэж байхад сумын даргаар ажиллан засаг төрийн үйлсэд зүтгэж явжээ.

1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойг орон даяар нүсэр тэмдэглэхэд урлагийн нэрт дууч Дорждагва, Төмөр, Гончиг, Дамчаа, Дадиваа зэрэг дуучид ая дуугаа өргөж ард түмэн баясаж байв. Энэ үеэр үзэгч олны дундаас бүрх малгайгаа духдуулан өмссөн янхир хөх өвгөн талбайн голоор ханхалзан алхсаар гол асрын өмнө ирээд саяын дуучдад сайхан дуулсанд баяр хүргээд би дуунд дуртай юм сэтгэл хөдлөөд байна нэг дуу дуулбал болох уу гэж асуусанд саналыг дуртайяа хүлээж авангуут нөгөө хижээл эр асрын өмнө эгцлэн зогсож "Уртын сайхан хүрэн" дууг эрдүү цээл хоолойгоор хангинуулж гарахад тэр хүн уг дууныхаа утга санааг сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрхийлж чаддаг жүжигчний онцгой авъяастай хүн байв. Дуулж байгаа дуугаа гүнзгий сэтгэж түүндээ зүрх сэтгэлээсээ хандан биширч чаддаг хүн л чухам дуулж буй үедээ ингэж чадах билээ.

Нүдний нь харц нэг үе бодлогшронгуй болж, нэг үе очтож, нүүр царай нь хувьсан өөрчлөгдөж цээж нь бөхийн бөхийсөөр газар хүрэн алдаад дууныхаа өнгөтэй хамт тэргүүнээ өргөн ирэхэд үзэгчид алга нижигнүүлэн байсан юм. С.Гомбын гэргий 82 настай эмгэн Бумын Осоржамаа 1968онд Хэнтий суманд амьдарч байжээ. Амар сайд С.Гомбо гуайг урьж улсын театрын жүжигчдэд дуу заалгасан нь залуу дуучдад ур чадварын өсөлтөнд маш их тус хүргэжээ.

Тэгээд Амар сайд дуучдаа шалгаж үзээд та нар дууг нь бараг сурчээ. Харин биеийн намба төрх, нүүр амны хувирал хөдлөл, эхлэл төгсгөлийн байдал зэргийг бас л сайн мэдэж аваагүй байна даа гээд дуучин Дорждагва, Гончиг, Дамчаа, Пунцаг нарт онцлон хэлж байжээ. Гомбын сайхан дуулдаг "Цэвцгэр хурдан шарга", "Хоёр бор" зэрэг дуунуудыг Гомбо шиг дуулах хүн одоо ховорджээ гэж өвгөн дууч Дамчаа ярьж байжээ.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
  • Шинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮДШинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮД Шинэ жилийн баяр ойртож энд тэнд янз бүрийн тоглолт, жүжиг, хүлээн авалтууд болдог. Ажлаа түр хойш тавиад хайртай хүмүүстэйгээ, бяцхан үртэйгээ баярын уур амьсгал мэдрүүлсэн урлаг соёлын үзүүлбэр, тоглолт үзэх сайхан байдаг билээ. Хаана, хэзээ, ямар тоглолт, наадам, жүжиг болох талаар түүвэрлэн мэдээлэл өгье.
 Сүүлд нэмэгдсэн дуу