2012-07-26 10:33

Киви хамтлагийн дуучин П.Алтанцэцэг

КИВИ ХАМТЛАГИЙН ДУУЧИН П. АЛТАНЦЭЦЭГ

Бүтэн нэр: Алтанцэцэг
Дууддаг нэр: Агий
Төрсөн он сар өдөр: 1988.11.02
Орд: Хилэнц
Өндөр: 174 см

Хүндэлж явдаг хүмүүс: Гэр бүлийнхэн, Ангирмаа багш, хамтлагийнхан
Найз залуутай эсэх: Найз залуутай 
Арван жилдээ төгссөн сургууль: "Гэгээрэл” 10 жилийн дунд сургууль
Төгссөн их дээд сургууль: "Засаг Хан” дээд сургуулийн Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн
Хобби: Үнэртэй ус цуглуулах
Хэлэх дуртай үг: Санаж явбал бүтнэ
Хувцаслах стиль: Цэвэрхэн, чөлөөт
Таашаадаг брэнд: Gucci, Zara
Машин: infiniti Qx35

 

Монголын рок попын хамгийн царайлаг эмэгтэй дуучин хэн бэ? гэсэн санал асуулгад: Монголын рок попын хамгийн царайлаг эмэгтэй дуучинаар тодорч байсан Киви хамтлагийн отгон гишүүн, дуучин Агий сурагчийн ширээнээс хөндийрөөд удаагүй байхдаа Киви хамтлагт орж өдгөө энэ хамтлагт дуулаад хоёр жилийн нүүрийг үзжээ. Тэрээр эцэг эхээсээ хоёул. Айлын отгон охин. Багадаа одоогийн энэ л хэвээр даруу төлөв, урлагт хайртай нэгэн байжээ. Багадаа архитекторч, сэтгүүлч эсвэл бүр огт өөр мэргэжилтэй болохыг хүсдэг басхүү бие хамгаалах урлагаар хичээллэх үнэхээр дуртай охин байсан. Сургуулийнхаа урлаг соёлын арга хэмжээнд  хэдий байнга ордог ч Агий хэзээч дуучин болно хэмээн төсөөлсөнгүй явжээ. Киви хамтлагт орохоосоо өмнө "Монгол модель” агентлагт топ модель Болормаа багшийн удирдлаган доор загвар өмсөж мэргэжлийн хэд хэд тэмцээнүүдээс чамлахааргүй шагнал хүртсэн. Загварын тайзнаасаа буухдаа одоогийн уран бүтээлд суурь болсон олон чадваруудыг үүнээс олж авсан гэдэг. Киви хамтлагтай хэрхэн холбогдов?

 


-    Агий хамтлагийн гишүүн, дуучин Ц. Намуунтай багын л сайн найзууд байсан бөгөөд уг хамтлагийг байгуулагдсан цагаас хойш бүхий л цаг хугацаанд хамт байж зовлон жаргалыг нь хүртэл мэдэх хэмжээнд явжээ. Улмаар хамтлагийн гишүүн Б. Солонго хамтлагаас гарч түүний оронд Агийг хамтлагтаа авах саналыг продюсер Ангирмаа Намуунаагаар дамжуулан хэлүүлжээ. Агий саналыг хүлээн авч  продюсер Ангирмаад дуулж, бүжиглэж шалгуулжээ. Ийн Ангирмаад ихээхэн таалагдсан Агий хамтлагт орох гэрээ байгуулж, Киви хамтлагийн шинэ гишүүнийг олон нийтэд танилцуулсан юм. Өдөр болгон дуу, бүжгийн бэлтгэл хийж шинэ дуунууд болон хуучин дуунуудын хоолой бичлэг, зураг авалт, клип, тоглолтууд гээд олон ажил Агийг хүлээж байсан. Энэ бүхэнд Агий хэдий туршлага дутуу ч бүхий л талаараа өөрийгөө дайчлан ажиллаж одоогийн амжилтанд хүрсэн. Хамтлаг орохдоо:  Би бусдаас илүү өөр байж чадна. Энэ миний хүсэл мөрөөдөл. Тийм учраас надад хамтлагийн гэрээ зөрчих ямар ч асуудал гарахгүй хэмээжээ.

 


-    Киви хамтлагт "Чамд амжилт хүсье”, "Хүсэл” зэрэг нийт хоёр цомгон дээр Киви хамтлаг болон продюсер Б. Ангирмаа нартай хамтран ажилласан

 


-    Киви хамтлагт "Чамд амжилт хүсье”, "Киви хамтлагийн 5 жилийн ой” зэрэг бие даасан хоёр тоглолтон дээр оролцсон.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу