2012-07-26 10:31

GRAND ХАМТЛАГ

GRAND ХАМТЛАГ

Жигүүр Гранд Группийн дэргэдэх Гранд хамтлагийн товч намтар 

Гранд  хамтлаг нь 2006 оны 3-р сар”Жигүүр Гранд Групп”ын ерөнхийлөгч Д.Баттөрийн санаачилгаар байгуулагдсан  софтрок хамтлаг юм.
Хамтлагын онцлог нь өөрсдөө үг аяа зохиодогт оршдог.

 

Хамтлагын ерөнхий продюсер Д.Баттөр, хамтлагын ахлагчаар О.Хүрэлбаатар нар ажиллаж байна. Одоо Гранд хамтлаг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй  бөгөөд гоцлол дуучин нэг, дөрвөн хөгжимчинтэй уран бүтээлээ хийдэг юм.

 

Хамтлагын анхны уран бүтээл болох "Гоо бүсгүй”  дуугаа нь продюссер  Д.Баттөр  охиныхоо хуриманд зориулан зохиосон  юм. 2дах уран бүтээл нь үзэгчдийг одоо хэр нь байлдан дагуулсаар байна. "Амьдрал”  дуу юм. Уг дууны үг ая, клипний утга санааг продюссер  өөрөө найзынхаа амьдралаар сэдэвлэн  зохиосон юм.

 

2007 оны 6-р сард  гаргасан "Амьдрал” нэртэй цомог нь продюссер Баттөрийн  өөрийн уран бүтээлийн цомог юм. Уг цомог нь нийт 15 дуутай бөгөөд уг дуунуудыг манай нэртэй уран бүтээлчид болох Түвшинтөгс, Сарантуяа, Жаргалсайхан, Хаянаа, Сэрчмаа, Хэрлэн дуулсан байдаг. Үүний дараа 2007 оны 11-р сарын 2,3 нд UB паласын концертийн их танхимд 2 өдөр цомогт багтсан дуунуудаараа уран бүтээлийн тайлан тоглолтоо  маш өвөрмөц маягаар хийсэн билээ.
Амьдрал концертоо зөвхөн УБ-д тоглоод зогсоогүй хөдөө орон нутгийн ард түмнийхээ сонорыг мялаан  мэлмийг баясган 12-р сард хойд аймгууд болох хотуудааар мөн 2008 оны 4-р сард зүүн бүсийн аймгуудаар, 7-р сард Баруун аймгуудаар аялан тоглосон юм.

 

Гранд хамтлагын продюссер Баттөрийн нэгэн андынхаа дурсгалд зориулан  дуучин Хэрлэнгийн дуулсан "Анд чамайгаа үгүйлэх юм” дуугаараа "Морин хуур 2008”  улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн юм.



Монгол улсын хэмжээнд жил бүр  зохиогддог "Морин хуур" урлагийн наадамд оролцож,  2006 онд "Миний гэр", 2007  онд "Хайрласан хань минь", 2009 онд "Эх орон" дуунуудаараа тус бүр тэргүүн дээд байрыг эзэлж байсан.

2010 онд бие даасан тайлан тоглолтоо хийх

2011 онд "Рок мюзикл" найруулан тавихаар зорьж байна.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.