2013-06-18 04:52

Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн намтар уран бүтээл

ПҮРЭВДОРЖ Дэндэвийн

Нэрт яруу найрагч

МЗЭ-ийн шагналт (1969), Төрийн шагналт (1981), Ардын уран зохиолч(1996)

Дэндэвийн Пүрэвдорж 1933 оны 10-р сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ

1957 онд Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмын оройн их сургууль, 1965 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль тус тус төгссөн. Дунд сургуульд багшилж байв. "Тоншуул" сэтгүүлийн газарт ажиллаж байгаад Улсын Төв Театрын утга зохиолын эрхлэгчээр ажиллаж байсан. МЗЭ-ийн яруу найргийн зөвлөлийн эрхлэгчээр олон жил ажилласан бөгөөд "Монгол Уран Зохиол" хэвлэлийн газрын захирлаар 1990-1993 хүртэл ажиллаж байв.

1950 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Яруу найргийн олон ном зохиож хэвлүүлсэнээс гадна "Шивээ Хиагт", "Нүцгэн ноён" зэрэг дуурийн цомнол бичсэн. Түүний бичсэн олон шүлэгт нь хөгжмийн зохиолчид ая оруулж нийтийн түгээмэл дуунууд бүтээжээ. Түүний анхлан бичсэн "Талын туяа" найраглал монгол уншигчдын дунд зүрх сэтгэлдихэд хоногшин үлдсэнбайна. Д.ПүрэвдоржийгХөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон бусад ойн медалиар шагнагдсанюм.

 Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу