2012-07-26 10:07

Пэлжээгийн Адарсүрэн

Алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн

Ардын дуу бүжгийн чуулгын дуучин явсан тэрээр Алтай Хангайн уулс, Тэмээн дээрээс наран ойрхон дуугаараа алдаршиж амьдралынхаа сүүлийн мөчүүдэд Баянхошууны автобусанд дуулж Ах нь тэмээ шигээ өндөр тайзан дээр дуулж явлаа, Тэгэхэд надад нар ойрхон байсан юм шүү гэж хэлж байжээ.
 

Алтайн отрядын ахмад дайчин, алдарт дуучин П.Адарсүрэнгийн гэгээн дурсгалд

Ардын дууны тэнгэр буюу Адарсүрэнгийн давалгааг цалигуулсан яруу найрагч Чимэддоржид талархаж, өвөрмөц хоолойгоороо уламжлалт ардынхаа дуунд нэгэн гольдрол бий болгосон хэмээсэн сэтгүүлч Батсайхантай дуу нэгтэй байж, зохиолч Пүрэвсүрэн “эзэгтэй дууны уралдаан”-д алдрыг дахин өргөн мандуулсанд баярлаж явдаг нэгэн би билээ. Тиймээс түүний намтар түүхийг дуулсан ая дуугаар нь бүтээхийг оролдлоо.

Таашаалтай сайхан хоолойгоороо ард түмнийхээ сонорыг мялааж явсан дуучин маань “Алтай хангайн уулс”-ынхаа дунд алдарт “Улиастайн гол”-ынхоо нэгэн салбар бяцхан Ширээгийн эрэг дээрх “Хадат ухаа”-д “Намрын өнгө” налайсан тэр нэгэн “Гэгээн жаргалын өргөө”-нд “Малчнаараа торойсон”, “Амар түвшин” монгол айлд “Алиман ертөнцийн саран” дор “Малчны нөмөр”-т хүү нь болон мэндэлж, “Ээжийнхээ хайраар” бойжиж, “Сүргийн дэргэд”-ээс “Ургацын өргөн зам”-аар “Шижиртэн найгах тариа”-г бахдан “Намартаа баясан” эргэх “Дөрвөн улирал”-аас “Энх улирал” нь гоцлон аялж “Дуучин бүсгүй”-н хамт хууч домог арвинтай “Хулсан ташуур”-ыг хамтран хөглөж, “Сэвтээ нь үгүй сэтгэл”-ээ “Мөрөөдлийн дуу”-гаараа илэрхийлж “Хувиршгүй сэтгэл”-ээрээ “Замдаа мэнд яваарай” хэмээн ерөөж яваа ая дууны “Жинчин” маань “Аргагүй амраг”-тайгаа “Миний нийслэл”-дээ амьдран, ач үрс өнөр өтгөн болж “Бүжинхэн туулай”-гаа аялуулж явсан манай урлагийн од П.Адарсүрэн маань байхгүй мөртлөө дуутайгаа бидний дунд  “амьдарч” байгаа билээ.

Дэд хурандаа С.Зэсэндүйчир

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу