2012-07-26 10:01

Ш. ЧИМЭДЦЭЕЭ

ХБК-ийн багшДокторант, МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН ГОЦЛОЛ ДУУЧИН

Ш. ЧИМЭДЦЭЕЭГИЙН ТОВЧ НАМТАР

1956 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг “Хоолойн бууц ” хэмээх газар төрсөн. 1975 онд Соёлын ордон, ХДТ-т дуучнаар ажилласан. 1994 онд Морин хуурын чуулгын дуучин 2003 оноос ХБК-ийн багшаар тус тус ажиллаж байна.

Бие даасан уран бүтээл 40 гаруйг туурвиж тоглосон. Багш болсноос хойш одоо 4 дэх төгсөлтөө хийх гэж байна.

Шавь нар Дорждагва, Норовбанзад, Дамчаа нарын нэрэмжит уралдаанд Анхчимэг, Мөнхтуяа, Ган-Эрдэнэ нар 1, 2, тусгай байрыг эзлэж байснаас гадна Баруун бүс болон зүүн бүсийн уралдаанд оролцож С. Мөнхтуяа, О. Анхчимэг тус тус 1-р байрыг эзэлсэн.

Дуучин болсон хугацаанд 6-н удаа хандивийн тоглолт хийж, зуу гаруй мянган төгрөгний хандив өргөсөн. Жаахан шарга, Дарьганга, үзэмчин, урт богино дууны түүвэр, “Дууны шуранхайд шүлэг төрнө” яруу найргийн түүвэр , “Алтан хөхийн оргил”, “Алтан овоо”, “Ижий буурал гол”, “Тэнгэрийн тэртээх аялгуу”, “Ижий оролсон нутаг”, “Бүүвэйн аялгуу”, “Хурдан морины марзай гийнгоо” зэрэг СD-нүүдийг гаргасан.

Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Орос, Герман, Англи, Франц, Швейцарь, Америк, Польш, Канад, Голланд, Чех зэрэг 40 гаруй орноор явж Японы Suntory haall alcoross АНУ carnegle haall Нью-Иорк хотын НҮБ-ийн танхим, Германы Берлин филармони, Францын Юнеско зэрэг дэлхийн алдартай тайзнуудад дуулсан.

Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн, академич.

Одоо Дарьганга дууны ая аялгуу, яруу найргийн онцлог сэдвээр докторын зэрэг хамгаалах гэж байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу