2012-07-26 09:59

Д.Долгормаа

ХБК-ийн Дуулаачийн Тэнхимийн багш

МУСТА , Оросын Холбооны Буриад улсын гавьяат жүжигчин

магистр багш Д.Долгормаа

Д.Долгормаа нь 1981 онд Улсын багшийн Дээд сургуулийн дуулаачийн анги төгсөж Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дуулж эхэлснээс хойш 30 жил сонгодог урлагт зүтгэж байна.Энэ хугацаанд дэлхийн сонгодог болон үндэсний дууриудын 40 гаруй гол ба туслах дүрүүдийг бүтээсэн байна. 2001 онд МУСТА , 2006 онд Оросын холбооны БУГЖүжигчин, 2006 онд Монголын эмэгтэйчүүдийн Академийн академич цол, 2011 онд Бүх ард түмний санал асуулгаар " Эрхэм монгол хүн " цол. Урлагийн наадам тэмцээний шагналууд: 1994 онд Зохиолын дуу дуулаачдын анхдугаар уралдаанд 3-р байр 1996 онд Ардын жүжигчин хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын анхдугаар уралдаанд 3-р байр 1998 онд Олон улсын Алтаргана наадмын мэргэжлийн дуучдын номинацид тэргүүн байр 2002 онд БНАСАУ-д зохиогддог хаврын баяр урлагийн наадмын тэргүүн байр алтан цом 2004 онд БНХАУ-ын Хөх хотод зохиогдсон Олон улсын мэргэжлийн дуучдын анхдугаар уралдаанд тэргүүн гранпри шагнал болон өөрийн улс орон , аймагуудад , морин хуур, алтан намар гэх мэт урлагийн наадам тэмцээнүүдэд амжилттай оролцон олон шагналууд хүртэж байсан байна. Бие даасан томоохон кокцертууд : 2001 онд " Сэтгэлийн дуу" нэртэй бие даасан анхны концерт ДБЭТеатрт 2002 онд "Вечер ари и романсы" ОХУ-ын Красноярскийн малый театрт 2004 онд "Улз голын Улаалзай" нэртэй 2 дахь концерт ДБЭТеатрт 2005 онд "Улз голын Улаалзай - 2" Дорнод Чойбалсан хотод 2006 онд "Буриад аялгуунууд" Буриад улсын Ярууны аймагт 2007 онд " Улз голын Улаалзай -3 " Эрдэнэт Уурхайчдын соёлын ордонд 2008 онд " Ж. Верди Трубадур " дуурь " Азученад ДБЭТеатр байгуулагдсаны 45 жилийн ойн хүрээнд ДБЭТеатрт 2011онд "Сонгодог эгшиглэхүй" Буриад аялгуунууд тайлан концерт тус тус тоглож Монголын 18 аймаг, сумдаар урлагийн тоглолтоор үйлчилсэн байна. Оросын Холбооны Буриад улс, Казакстан, БНХАУ , БНСАУ, Өвөр монгол , Баруун европын орнууд гэх мэт 10 гаруй улс орноор аялан тоглосон байна. Тайзнаа амилуулсан дүрүүд: Ж.Бизе " Кармен " дуурийн Кармен, Ж.Верди " Трубадур дуурийн Азучена, Ж.Верди " Травиата " дуурийн Флора, Ж.Верди " Риголетта " дуурийн Джованна , Мадалена , П.Чайковский " Евгений Онегин " Ларина Няня, Пуччиний " Чио Чио сан " дуурийн Сузуки, Кет, Гершевийн "ПоргиБес- 2 " дуурь Мариа, Б.Шарав " Чингис хаан " дуурийн Өүлэн эх, Хуагчин, Л.Мөрдорж" Хөхөө намжил " Алтайн дагина, Пүрэвдорж "Дэлхий ээж" дуурь Дэлхий ээж, Б.Дамдинсүрэн " Учиртай гурван толгой " Бүүвээч, Д.Жанчив Хөх торгон дээл" дуурийн Живзэн сэвгэр, Кобаль " Чоно ба 7 ишиг" дуурийн Эх ямаа, Шулмас гэх мэт 40 гаруй дуурийн туслах ба гол дүрүүдийг бүтээжээ. Монголын радиогийн алтан фондод 40 гаруй зохиолын болон сонгодог дууны бүтээлүүд эгшиглэж байна. 2006 онд бие даасан анхны СО -" Буриад аялгуунууд " /15 дуутай/ 2010 онд " Сонгодог эгшиглэхүй " \Л/- СО, I 28 дуу, ари, романс бүхий / зэрэг бүтээлүүд гаргасан байна. 2002 оноос ХБК-ийн концертмейстрийн танхимд илюстратор багшаар /Цагийн / ажиллаж байгаад 2006 оноос дуулаачийн тэнхимд дуулах ур зүйн багшаар ажиллаж 2008 оноос үндсэн багшаар ажиллаж байна. 2011 онд анхны төгсөгчидөө төгсгөхөөр ажиллаж байна. Уралдаан тэмцээн: 1993, 1995 онд "Зохиолын дууны найр" уралдаан Гранпри, I байр 1994 онд ОХУ-ын Ардын жүжигчин Л. Линховоины нэрэмжит залуу дуучдын уралдаанд" Шилдэг - Басс" шагнал 1994 онд Б. Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" -н Шилдэг дүрийн II уралдаанд Балганы дүрээр дэд байр 1995, 1999 ондуудад болсон МУХөдөлмөрийн Баатар, АЖ Ц. Пүрэвдоржийн нэрэмжит мэргэжилийн дуулаачдын улсын уралдааны дэд байрууд, Шилдэг- Басс шагнал 1999 онд ТШ, УГЗ Б. Шаравын нэрэмжит "Романс" дууны уралдаанд "Гранпри" шагнал 1994, 2000 онуудад БНАСАУ-д " Хаврын баяр" наадамд 1998,2000 онуудад Япон улсад тоглолт 2001 онд БНХАУ-ын Азийн орнуудын фестиваль 2007 онд БНСАУ-д айлчлан тоглолт.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.