2013-07-01 07:37

МУТШ С.Дашдооровын намтар уран бүтээл

Дашдооров Сормууниршийн

1935-1999

МЗЭ -ийн нэрэмжит шагналт. Ардын уран зохиолч (1997). Монгол улсын төрийн шагналт (1975).

Сормууниршийн Дашдооров 1935 оны7- сарын 3-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Шорвогийн хөх овооны бууцанд малчин ард Сормууниршийн гэр бүлд мэндэлжээ. С.Дашдооров бага дунд болон Багшийн сургууль улмаар Москва хотноо Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж төгссөн байна. 1955 оноос Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн бага сургуульд багш, МЗЭ-ийн "Утга зохиол" сонинд утга зохиолын ажилтан, Өмнөговь, Дундговь аймгийн аймаг хариуцсан мэргэжлийн зохиолч, МЗЭ-ийн хорооны үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгч, "Монгол кино" үйлдвэрийн ерөнхий редактор, Батлан хамгаалах яаманд мэргэжлийн зохиолч, "Цог" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. “Талын цуурай”, “Нар хиртсэн жил”, “Их бүрдын домог”, “Өндөр ээж” зэрэг кино зохиол бичсэн

1950-иад оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд зохиолч С.Дашдооровын бүтээл нь Орос, Хятад, Болгар, Чех, Унгар, Украин, Белорусь зэрэг дэлхийн улс, үндэстний хэлнээ орчуулагдсан юм. С.Дашдооровын уран бүтээлийг төр засгаас өндөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ.

Үргэлжлэлийг энд дарж үзээрэй

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу