2012-07-26 11:33

Дэмбэрэлийн Жаргалсайхан

 


Монгол улсын Ардын жүжигчин

Дэмбэрэлийн Жаргалсайхан

 

МУГЖ 1969 он, АЖ 1976 он

Дуурийн жүжигчин. 1939 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн. 1961-1966 онд Болгар улсын Софи хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 1956-1959 онд Дорнод аймгийн ХДТ, 1959-1961 онд УХДТ-т дуучин, 1966-1990 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан. Мөн 1987-1990 онд МУАХ-ны даргаар ажиллажээ. 1957 онд болсон ДЗО-ны зургадугаар их наадамд ардын дууны төрлөөр хүрэл медаль хүртэж,1959 онд Австрийн Вена хотноо болсон ДЗО-ы долдугаар их наадам' 1962 онд Финландын Хельсинк хотноо болсон ДЗО-ы наймдугаар их наадам, 1968 онд Болгарын Софи хотноо болсон ДЗО-ы есдүгээр их наадамд амжилттай оролцсон. 
1969 онд УГЖ, 1976 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

Жүжигчнээр: “Хурим”  Боролдойн дүрд  Дорнод аймагт 1958, Б.Дамдинсүрэн “Шарай голын гурван хаан”  Хар гэрт хааны дүрд 1961, Б.Дамдинсүрэн “Тэмцэл” Дандарын дүрд 1965, Д.Лувсаншарав “Хан бүргэд” Насанбатын дүрд 1966, В.Мурадели ”Октябрь” Лениний дүрд 1967, С.Рахманинов “Алеко”  Өвгөн цыганы дүрд 1969, Ш.Гуно “Фауст” Мефистофелийн дүрд 1969, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Раашийн дүрд 1971, А.Бородин “Игорь ван” Кончакийн дурд 1972, Б.Дамдинсүрэн “Мартагдашгуй дөчин хоёр хоног” Хасбаатарын дүрд 1974, Б.Сметан “Худалдагдсан бэр” Кецалийн дүрд 1974, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Балганы дүрд 1976, Ж.Россини “Севилийн усчин” Дон Базилогийн дүрд 1979, С.Гончигсумлаа “Үнэн” Гонгорын дүрд 1980, Ж.Пуччини “Тоска” Тахилчийи дүрд 1981, Б.Ямпилов “Шидэт ваар” Галсангийн дурд 1984, Дж.Перголези “Зарц хатагтай” Убертогийн дүрд, Мөн найруулсан 1987, П.И.Чайковский “Евгений Онегин” Гремины дүрд 1988, Ц.Нацагдорж ”Үүлэн заяа” Хоролдой өвгөний дүрд 1988

Ном: Маргаагүй (2006. УБ Принт).

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Цэнхэр нүдэн бүсгүй“Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар хөшгөө нээнэУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
  • "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнааУлсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
  • Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд "Бэст арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
  • УДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьУДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • “Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоноУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.