2012-05-03 05:41

Хонхон цэцэг

Хур бороон орохоороо
Хонхон цэцэг сэргэнэ хө
Хонгор чамайгаа бодохоороо
Хосгүй сэтгэл минь баясна хө
Үер бороон орохоороо
Өнгийн цэцэг ганхана хө
Үеийн чамайгаа санахаараа
Үнэнч сэтгэл минь баясна хө
Зүсэр бороон орохоороо
Зүлэг ногоо ганхана хө
Зүрхэний чамайгаа бодохоороо
Зүүдэн нойронд минь учирна
Дов довын ногоон хө
Даамаа сайхан ургаа юү
Давхраат нүдтэй чамдаа би
Дассан сэтгэл минь тэмүүлнэ
Бор борын ногоондоо
Бяруу тугал бэлчинэ ээ хөө
Бүлтгэр нүдтэй чамайгаа
Бүх насаараа хайрална аа

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу