2013-08-19 09:06

МУАЖ Д.Лувсаншаравын намтар уран бүтээл

1926

Дуучин. Дууны найруулагч. Хөгжмийн зохиолч. МУАЖ (1981). МУТШ (1963).

1926 оны зургадугаар сарын нэгэнд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт, Зүүн хашаатын "Яндаг худаг" гэдэг газар төрсөн.1932-1937 онд Сэцэн хааны Цагаан эргийн хийдэд /одоогийн Өндөрхаан хот/ шавилан сууж төвд ном, Mонгол бичиг заалгасан. 1937-1939 онд мал маллаж, 1939 онд Баянхутаг суманд  бичиг үсгийн курсэд суралцан, 1940-1941 онд Өндөрхаан хотод бичиг үсгийн багш, 1941-1942 онд туслах жолооч /Орос жолооч Максимовын туслах/, 1942-1945 онд аймгийн ажилчны клубт жүжигчин, хөгжимчин, найруулагч нот заасан багш нь Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Г.Бирваа,  1945-1949 онд Улсын хөгжимт театрт жүжигчин, дуучин зөвлөлтийн мэргэжилтэн Ф.И.Клишког дагалдсан 1949-1952 онд Улсын хөгжимт драмын театрын найрал дууны багш, 1952-1954 онд Ховд аймгийн хөгжимт  драмын  театрт  найрал  дууны  багш,  уран сайхны  удирдагч,  1954-1959 онд Москва хотын Хөгжмийн  их  сургуулийн  найрал дууны  удирдаачийн  ангид  суралцахдааЕ.О.Меснерээр хөгжмийн зохиомж заалгасан юм. 1960-1963 онд Улсын хөгжимт  драмын театрт найрал дууны багш, 1963-1975 овд Улсын дуурь бүжгийн театрын уран сайхны удирдагч, 1975 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдагчаар ажиллажээ. Сүүлийн гурван жил тус чуулгын даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэсэн. 1951 онд “БНМАУ-ын Гавъяат  жүжигчин”  цол,  1963 онд “БНМАУ-ын Төрийн шагнал” "Хэрлэн" дуугаар, 1981 онд “БНМАУ-ын Ардын жүжигчин” цол тус тус хүртсэн. 1964-1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, 1995 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны даргаар тус тус сонгогдсон. 1948 оноос Дагвын Лувсаншарав дуу зохиож эхэлснээс хойш тавь шахам жилийн  хугацаанд 400 гаруй дуузохиожээ. Ч.Авирмэдийн шүлгээр анхны дуу болох  "Адуучин" дуугаа  зохиосон. Анх гоцлон дуулагч Д.Баатар төмөр хоолой Баатар гэж алдаршсан дуулжээ. Манай ахмад удирдаач Дамбьн Лувсаншарав найрал дуучид, найрал хөгжимтэй удирдан дуулуулсан байна. Тэр жилдээ Лувсаншарав мөн Авирмэдийн шүлгээр "Хурдан зээрд" хээр гэж нэрлэх удаа ч бий гэдэг алдарт дуугаа  зохиожээ. Монголын ард түмний амьдрал тэмцлийн олон зууны түүхэнд монгол морины гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй их. Монгол морь халдах дайсантай тэмцэх халуун галд хамт орж, эр хүнийг газраас хөндийрүүлэн салхин хурдаар амьдралд ухааруулж, эцэг, эх, амраг хань нөхөдтэй нь золгуулж, олон морьдын хурдаар баярын дээд цэнгэлийн манлай болгон хийморио сэргээж байдаг болохоор монгол хүн хүлэг сайн морио эртнээсмагтан дуулж хүслийнхээ тэнгэр, дууныхаа эхийг морин хуурандаа шингээж ирсэн билээ. Ийм болохоор сайн морьдынхоо тухай дуу зохиох хүслэн Д.Лувсаншаравын сэтгэлд эхлээд буух нь зүйн хэрэг.. Монгол морины гайхамшигт ид шидийг баяр наадмын өдөр бахдан харж, биширч байгаа үзэгдлийг яруу тод илэрхийлсэн хэмнэл билээ. Энэ хэмнэл монгол дууны хурдад /темпо/ шинэ эрч хүч оруулсан юм. Д.Лувсаншарав хөгжмийн зохиолчийн гараа хийхдээ "Сүлдэнд тахьсан" монгол морио дуулсан нь түүнд улс орон, ард түмэндээ, эрхт төрдөө дуугаараа зүтгэж явах мөнхийн халуун итгэлийг батжуулсан юм.

Д.Лувсаншаравын монголын орчин цагийн дуулаачийн урлаг дахь цөөхүүл дуучны бүтээлд анхны алхам хийж шинэ төвшинд гаргасан бүтээл нь "Малчны уралдаан" гэдэг гурвал харилцаа дуу юм.

Монгол ардын харилцаа дууны хэлбэрийг ашиглан ингэж шинэ цагийн цөөхүүл дууны уран бүтээл эхэлсэн юм. 1949 оны уран бүтээл Д.Лувсаншаравын уран бүтээлийн дөч гаруй жилийн дотор онцгой байр эзэлнэ. Тус онд "Малчны уралдаан"-аас гадна " Ширүүн борооны өмнө" гэдэг хурц хэмнэлтэй,  золбоолог дуу, "Талын бэлчээрт" гэдэг уянгын томоохон бүтээл гарсан. Энэ гурван дуу манай дууны урын санд шинэ үзэгдэл болжээ.  Д.Лувсаншаравын уянгын дууны чиглэлийг Б.Явуухулангийн шүлэг "Би чамд хайртай" дуу тодорхойлж өгчээ.

Ц.Дамдинсүрэнгийн шүлгээр зохиосон "Хэрлэн" дуу 1960 онд гарсан. Энэ дууны өргөн дэлгэр аялгуу, тайван талбиун хэм хэмнэл, аялгын тогтуун дүрслэлт чанар нь гүн ухааны утга уянгын эргэцүүлэл билээ. Ингэж манай нийтийн дуунд гүн ухааны чиглэлийн дуу хэлбэршиж тогтож эхэлсэн. Д.Лувсаншаравын олон дуу ардын дуу шиг ард олныхоо дунд дуулагдаж цаг үеийн тайлан болон мөнхрөн үлдсээр байна. Д.Лувсаншаравын шинэ монголын хөгжимд оруулсан томоохон гавъяа нь найрал дуучны уран бүтээл юм. Монголын хөгжмийн театр байгуулагдсан цагаасаа эхлэн найрал дууны урлагийг хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьсан. Энэ найрал дууны зорилго нь өрнө дэхний сонгомол дуурийг өөрийн тайзнаа тавихад дуурийн хамгийн чухал эд эсийн нэг найрал дуу онцгой үүрэгтэй байдагтай холбоотой.

Д.Лувсаншаравын "Дурлал хайрыг минь дамжуулаарай", "Шөнийн дуу" зэрэг олон бүтээл нь энэ чиглэлд хамаарах юм. Лувсаншарав найрал дууны урлагаа улам бүр цэцэглүүлэн хөгжүүлэхийн тулд найрал дуучдад зориулсан магтуу олныг зохиосон. "Эх орон бат оршиг","Алтан соёмбын дуулал" магтуунууд манай 60-70-аад оны найрал дууны томоохон бүтээлийн манлайд гарч ирсэн юм. Манайд олон ангит магтуу ч Лувсаншаравын бүтээлээр эхэлсэн билээ. Түүний уран бүтээл хүүхдийн дууг ч тойроогүй билээ. 1956 онд яруу найрагч Ч.Лхагмсүрэнгийн шүлгээр хүүхдийн долоон дууг Зөвлөлтийн хөгжмийн их сургуульд суралцаж байх үедээ зохиосон. "Анхны сурагч", "Бөмбөлөг", "Галуу", "Маамуу нааш ир", "Муурын тухай дуу", "Хүүхдийн баяр", "Цэцэг" зэрэг дууг “Улсын гавьяат жүжигчин” В.Долгор дуулж радиогийн алтан санд оруулсан юм. Эдгээр дууны дотроос "Маамуу нааш ир" дуу онцгой байртай. Энэ дууны үг хэлд орсон хүүхдийн сэтгэхүйд буух, танин мэдэх анхны алхамд сонирхол татах хамгийн энгийн уран үгтэйгээс гадна аялгуу нь бага насны хүүхдийн тогтоох чадварын хэр хэмжээнд тохирсон, дахин давтан эхний хоёрмөрийг дуулаад цааш нь ижил төстэй хэмнэлээр үргэлжлүүлэн төгсгөж байгаа зохиомж нь гайхалтай мэргэн оновчтой болсон юм. Энэ дуу 50-иад оны хүүхдүүдийн дуулах дуртай дуу төдийгүй 80-аад оны хүүхдийн дуулах анхны нь дуу, эцэг эхчүүдийн хүүхэддээ заах хамгийн сайн мэддэг дуу, сургуулийн өмнөх насны манай бүх хүүхдийн "сүлд" дуу нь болжээ.

Лувсаншаравын анхны дуурь "Хан бүргэд", манай дуурийн урлагтгол сэдэв болж байсан хувьсгалт баатарлаг сэдвийг сонгон авч манлай Ван Дамдинсүрэнгийн тэмцлийг тойруулан ардын хувьсгалын үзэл санааг дуулаачийн урлагийн хүрээнд гаргаж ирсэн юм. Лувсаншарав "Хан бүргэд" дуурийнхаа дараа дахиадл  хувьсгалт баатарлаг дуурь бичиж олсон амжилтаа бататгах зорилготавьсан нь "Шивээхиагт" дуурь байлаа. Д.Лувсаншарав монгол дуурийн хэв маягийг тогтоохын тулд их зүтгэсэн. Түүнийг 1985 онд бүтээсэн "Нүцгэн ноён"дуурь үүний тод илрэл болж чадна. "Нүцгэн ноён" дуурь Б.Дамдинсүрэнгийн "Далан худалч" хөгжимт драмын дараа гарч ирсэн хошин жүжиг юм. "Нүцгэн ноён” дуурьт  гол дүр гэж байхгүй, дөрвөн ноён,  дөрвөн хатан, дөрвөн боолоор гол дүрүүд хийсэн. Иймээс энэ дуурьт бодрол дуу, өчил дуу гэх мэт гоцлон дуулах дуучин бараг үгүй. Ихэвчлэн хамтран  дуулж, хамтран ярилцана. Ингэж цөөхүүл дууны дуурь гарч ирсэн юм.Д.Лувсаншаравын хөгжмийн театрын  бүтээлүүд  дотроос  онцгой сонирхол татах бүгээлийн нэг нь "Сүнжидмаа" дуу, бүжиг, хөгжмийн цоморлиг зохиол мөн. Энэ бүтээл 1979 онд Улсын ардын дуу бүжгийн тайзнаа гарч үзэгч олны сонирхолыг татсан үзвэрийн нэг болов.

Энд хөгжмийн театрын найруулагч Ё.Цэрэндолгорын уран сэтгэмж, тайз заслын чөлөөтэй эрэл хайгуул, Д.Лувсаншаравын хөгжмийн чамбай сонголт "Сүнжидмаа" дуулалт жүжгийг амжилттай болгосон юм. Энэ бүтээлд дуу, хөгжим, жүжиг, бүжиг бүгд нэг зиндаанд гарч утга илэрхийлэх өөр өөрийн боломжийг дүүрэн ашиглаж чадсан юм. Хөгжмийн зохиолч энэ бүтээлдээ "Цэцгийн дэлбээ" дуут бүжиг, " Уул усны дуун" уртын дууны зохиомжтой гоцлол найрал дуу, эмэгтэйчүүдийн чуулга дуу зэрэг чихэнд хоногшин сэтгэлд үлдэх сайхан хөгжим олныг туурвисан юм. Энэ бүтээлийн гол үнэ цэн нь монгол  ардын дуу хөгжмийн уламжлалаас иш аван ардын дуу, бүжгийн чуулга шиг ардын маягийн хамтлагуудад ардын дуурь, харилцаа дууны дуурь, ардын бүжгэн жүжиг зэрэг олон төрөл байж болохыг уран сайхны үнэмшилтэй баталж өгсөн юм. Энэ туршлагаа үндэс болгож "Нарны домог" гэдэг ардын бүжгэн жүжгээ Д.Лувсаншарав 1987 онд туурвисан.  Анхны оролдлого болохоор алдсан нь ч бий, оносон нь ч бий. 1995 онд бүтээсэн "Бөртэ чоно" ардын бүжгэн жүжиг /цомог зохиолыг Б.Лхагвасүрэн, дэглэн найруулсан Д.Ламжав/ "Нарны домог"-тоо алдсанаа нөхөж ахиж нэг том алхам хийсэн юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
  • Шинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮДШинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮД Шинэ жилийн баяр ойртож энд тэнд янз бүрийн тоглолт, жүжиг, хүлээн авалтууд болдог. Ажлаа түр хойш тавиад хайртай хүмүүстэйгээ, бяцхан үртэйгээ баярын уур амьсгал мэдрүүлсэн урлаг соёлын үзүүлбэр, тоглолт үзэх сайхан байдаг билээ. Хаана, хэзээ, ямар тоглолт, наадам, жүжиг болох талаар түүвэрлэн мэдээлэл өгье.
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу