2013-08-20 07:38

МУАЖ Л.Мөрдөржийн намтар уран бүтээл

1919-1996

ЗУУНЫ МАНЛАЙ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ, Чойбалсангийн Нэрэмжит шагнал (1948, 1951), МУАЖ (1975)

Цэргийн төв клуб, театраас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хоёр удаагийн шагналт, Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдорж бол орчин цагийн Монголын мэргэжлийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж, галыг нь асаалцан явсан Монголын ард түмний сод, гарамгай авъяастны нэг юм.

Тэрбээр 1919 онд Их хүрээнд төрж, бага сургууль, нягтлан бодохын курст суралцсан байна. 1934 онд Төв театрт хөгжимчнөөр орж алдарт хөгжимчин Түдэв, Ишдулам нараар хуучир заалган сурч, 1936 онд цэргийн албан дорж, 1937 онд Цэргийн театрт жүжигчин-хөгжимчин, 1939 онд хөгжмийн удирдаач, 1941 онд Цэргийн дуу бүжгийн чуулга болоход анхны даргаар нь томилогдон ажиллаж байв.1936 он буюу Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор “Улсын хөгжимчдийн анхдугаар уралдаан”-д Цэргийн театраас 17 настай байлдагч цолтой бор хүү хуучир хөгжмөөр гайхамшигтай тоглож, “Улсын алдарт хөгжимчин” цолыг хүртэж явсан түүхтэй. 1930 оны сүүлч, 1940 оны эхэн үед нийтийн дууны төрөлд цэрэг эх орны сэдэвтэй, дайчин цоглог, маршийн хэмнэлтэй дуунууд зонхилж байв. Энэ үед Цэргийн театр, чуулгад ажиллаж уран бүтээлийнхэ гарааг амжилттай эхэлж байсан Л.Мөрдорж цэрэг, эх орны сэдэвтэй "Түүхт хил", "Байлдагч суман", "Хилийн цэрэг", "Нисэгч", "Цэрэгт мордоё", "Эх орон" зэрэг олон арван дуу зохиож ард түмэн, армийн дайчдын дунд нэр нь алдаршин ирсэн юм.

Л.Мөрдорж 1941 оноос Улсын циркт хөгжимчин-удирдаач, 1950-1956 онд Москвагийн Хөгжмийн их сургуульд суралцаж,1 956-1970 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжмийн зохиолч, 1970-1974 онд УБДС-ийн хөгжмийн зохиолчийн салбарт багш, 1974 оноос бие даасан мэргэжлийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байв.1975 онд “Ардын жүжигчин цол”, “БНМАУ-ын Төрийн шагнал”-ыг 1946 онд "Эх орон"дуугаар,1952 онд БНМАУ-ын “Төрийн дуулал"-ыг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Билэгийн Дамдинсүрэнтэй хамтран зохиож, хоёр дахь удаагаа хүртжээ.Монголын шилдэг яруу найрагчид, зохиолчид Д.Сэнгээ,Ц.Цэдэнжав, Д.Тарваа, Ю.Цэнд-Очир, Б.Бааст, Ч.Чимид, Ц.Гайтав, З.Пунцаг, Ч.Лхамсүрэн, М.Цэрэндорж нартай хамтран зууны манлай
хөгжмийн зохиолч Л.Мөрдорж 200 гаруй дуу бүтээсэн гавъяатай хүн юм.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
  • Шинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮДШинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮД Шинэ жилийн баяр ойртож энд тэнд янз бүрийн тоглолт, жүжиг, хүлээн авалтууд болдог. Ажлаа түр хойш тавиад хайртай хүмүүстэйгээ, бяцхан үртэйгээ баярын уур амьсгал мэдрүүлсэн урлаг соёлын үзүүлбэр, тоглолт үзэх сайхан байдаг билээ. Хаана, хэзээ, ямар тоглолт, наадам, жүжиг болох талаар түүвэрлэн мэдээлэл өгье.
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу