2012-07-26 10:51

Их зохиолч Горькийн намтар уран бүтээл

Горький М. А. /1868-1936/

Социалист реализмын утга зохиолыг үндэслэгч, орос зөвлөлтийн их зохиолч, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Максим Горький / жинхэнэ нэр нь Алексей Максимович Пешков / Оросын Доод Новгород хотод ажилчны гэр бүлд төржээ.

Гурван настайдаа эцэггүй, 11 настайдаа эхгүй болж өнчирсөн Алексей Пешков орох оронгүй тэнэмэл ядуугаар амь зуух болжээ. Энэ амьдралынхаа тухай хожим “Бага нас”, “Хүмүүсийн дунд”, “Миний их сургууль” гэдэг гурамсан тууждаа өгүүлсэн байдаг. Мөн “Миний замын хань”, “Коновалов”, “Хүн төрлөө”, “Анхны дурлалын тухай” зэрэг олон зохиолоо М.Горький үзсэн харсан дээрээ сэдэвлэн бичжээ.

“Ямар хүмүүс намайг хүрээлж байна” гэдгийг мэдэхийн тулд Орос орноор хөндлөн гулд, явган нүцгэн аялан хэсүүчлэв. Тохиолдлын хүнд хүчир ажил хийж мөнгө олж амиа тэжээхийн хамт, хувьсгальчидтай танилцан хаант засагт хардагдаж шорон гянданд орж явав. Ингэснээр амьдралын “их сургууль” төгсчээ.

М.Горький 1893 оноос эхлэн утга зохиолыг дагнан оролдох болж шинэ зуун гарахад Орос орон төдийгүй гадаадад ихэд алдаршсан зохиолч болжээ. “Бид бүх зохиолчдыг жигнүүрийн нэг таваг дээр зогсооход ганц Горький нөгөө таваг дээр зогсоод жин дарж байна” гэж яруу найрагч А.А.Блок тэр үед бичиж байв.

Дэвшилт зохиолч бичиж, хувьсгалт ажилд оролцсоны учир хаант засгийн шорон гянданд олон удаа орж явсан М.Горький 1905 онд дөрөв дахь удаагаа баривчлагдаж Петропавловскийн гянданд хоригдов. Үзэл санааны гал дөлийг шоронгийн ханаар халхлан унтрааж үл чадна. Энэ үед их зохиолч “Нарны хүүхдүүд” гэдэг зохиолоо бичжээ. М.Горькийг суллахыг шаардсан хөдөлгөөн Орос болон олон оронд өрнөсөн учир түүний бие түмэн рублийн барьцаатай суллагджээ.

“Шонхорын дуун”, “Салхич шувууны дуун” зохиолдоо тэмцлийн жаргал, тэмцлийн бахархалыг магтан дуулсан юм. В.И.Ленин “Их шуурганы өмнөхөн” гэдэг өгүүллээ хувьсгалт зөгнөлч “Салхич шувууны”, “Их шуурга хөдөлбөл нижигнэн хөдөлтүгэй” гэдэг үгээр төгсгөж байв.

“Шаарлагдсан хүмүүс” жүжигт хүн зөвхөн санаачлагч биш тэмцэгч болсон цагт “Хүн гэдэг нэр үлэмж бахтай сонсогдоно” гэсэн санааг гаргаж тавьжээ. Мөн эрх чөлөө, гэрэл гэгээний төлөө идэвхитэй тэмцэгч “Данко” зэрэг баатруудын дүрийг М.Горький романтик аргыг реализмтай хослуулан бүтээсэн билээ. Тэрээр бараг бүх уран бүтээлдээ “Өөдрөг амьдралын амилал”, “ Бэртэгчин амьдралын мөхөл” гэсэн үндсэн гол хоёр сэдвийг боловсруулах гэж ажиллаж байлаа.

Хэрэв хүн өөрийн хувь заяаг ард олныхоо хувь заяа, эрх чөлөөний тэмцэл, зол жаргалтай холбовол “Хүн” гэдэг их нэрээр нэрлэгдэн дахин төрж амьдарсан хэрэг гэж тэр номлож байлаа. М.Горькийн ийм сэдэвт зохиолын нэг нь ажилчин түмний амьдралын сурах бичиг болсон “Эх” роман юм. Уг зохиолд жирийн эх хүн нийгмийн болон гэр орны уйтан явцуу амьдралыг ойлгож, төрүүлсэн үрээ хайрлах жирийн энэрэлээс хальж, хүүгийнхээ хувьсгалт үйл хэргийг талархан, улмаар өөрөө энэ хэрэгт амь насаа төрүүлэхээр итгэл төгс орж байгаа үйл явдал гардгийг бид мэднэ. Хэрэв хүн өөрийнхөө хувь заяаг түмэн олныхоо хувь заяа , түүхийн хүчит урсгалаас салангид үзвэл тэр хүн бэртэгчин болж, амьдралаа мөхөөж байгаа хэрэг юм. Ийм сэдвээр “Дэмий хүний намтар”, “Матвей Кожемякиний амьдрал”, “Окуров хот” болон хожим “Клим Самгины амьдрал” романаа бичжээ.

Бодит үнэн урлагийг юуны өмнө реалист аргаар бүтээж болно гэж тэр үзэж байв. Гэхдээ тэр ихэвчлэн романтик хандлагатай урлагийг үнэлдэг байв. Реалист Романтик урлагт социалист реализм гэж түүнийг нэрлэсэн шинэ урлагийн эх булаг байгааг гярхай олж үзжээ. Тэгээд ч түүний уран бүтээл социалист ертөнцийг үзэх үзэл, хувьсгалт энэрэнгүй үзэл, намч ардач шинжийг реалист дүрслэлтэй холбож чадсан юм.

Зөвлөлтийн зохиолчдыг өсөж хөгжихөд туслах талаар их хүч гаргаж ажиллаж байлаа. К.А.Федин, Л.М.Леонов, В.В.Иванов, А.С.Макаренко, М.М.Зошенко, М.В.Исаковский ..... бусад олон зохиолчид М.Горькийн тусламж зөвлөгөөнөөр уран бүтээлийнхээ замыг эхэлжээ.

....Москва хотын Качаловын гудамжинд эргэн тойронд нь агч мод, туулайн бөөр, улиангар, алимны мод битүү ургасан хоёр давхар байшин бий. Тэр байшинд зөвлөлтийн зохиолчдын хорооны анхны дарга М.Горький 1931-1936 онд амьдарч байжээ. Их зохиолч энд “Достигаев гэх мэтийн хүмүүс”, “Сомов гэх мэтийн хүмүүс” жүжгүүдээ бичиж, “Клим Самгины амьдрал” романаа дуусгахаар чармайж байв. Эндээс тэр даян дэлхийн сэхээтнүүдийг фашизм, дайны аюулын эсрэг дайчин холбоонд нэгдэхийг уриалан “Соёлын мастер та нар чухам хэний талд байна вэ” гэж хилэгнэн асууж байлаа. Тэр байшинд их зохиолч таалал төгсчээ.

Гэвч түүний үйл амьдрал 1936 онд тасалдан зогсоогүй бөгөөд соёлт хүн төрөлхтний зүрх сэтгэлд уран бүтээлээрээ мөнх оршиж байна.

М.Горький монголчуудын хайртай зохиолчдын нэг байв. Түүний уран бүтээлээс манай зохиолчид суралцаж, их зохиолчидтой бичиг захиагаар харилцан сургамж зөвлөгөө авч байлаа.

1925 онд манай уран бүтээлийн сэхээтнүүд түүний зөвлөсөн “идэвхитэй зарчмын номлол” монголын утаг зохиолын хөгжилд үнэлж баршгүй нөлөө үзүүлсэн байна.

Түүний зохиолын гурван боть “Эх” роман, бусад олон бүтээл нь манай уншигчдын ширээний ном болж, жүжгүүдийг нь монголын театрын тайзан дээр тоглосоор байна.

“....Номд дурлавал амьдралыг тань хөнгөвчилж, үйл явдлын учрыг олоход тань нөхөрсөгөөр туслана. Ном таныг өөрийгөө болон өрөөл бусдыг хүндэтгэхэд сургаж, энх тунх байдал, хүнийг хайрлан үзэх сэтгэл, оюун ухааныг чинь жигүүрлэж өгнө” гэж М.Горький залууст гэрээсэлжээ.

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж