2013-08-27 08:44

Сайхан хайр байдаг юм (Үлгэр)

  Эрт урьдын цагт нэгэн хаант улсад хэн бүхний хайрыг булаасан ханхүү амьдардаг байжээ. Түүний өмнө бүгд бөхөлзөнө. Тэрээр юм бүхний эзэн учир хангалуун тансаг амьдарч, энэ хорвоогийн амьдралыг үүрд мөнхийн баяр баясгалан хэмээн ойлгодог байлаа. Хүү өсөж том болохын хэрээр өөрийн аавдаа хэрхэн туслах вэ хэмээн бодно. Харин аав нь өөрийн хаант улсаа хүчирхэгжүүлэхийн тулд зэргэлдээ улсын охинтой сүй тавьсан ажээ. Хүү охин хоёр энэ бүхнийг ийм л байх ёстой хэмээн ойлгож тэр цаг хугацааг иртэл сайхан найзлан нөхөрлөдөг байлаа.

Жилийн жилд ханхүү өөрийн орноор аялан ард түмнийхээ аж амьдрал, ёс заншилтай танилцдаг байлаа. Нэгэн удаагийн хүлээн авалт дээр түүний нүд, сэтгэл нэг л зүг рүү чиглэн, түүний өөдөөс дүрлийтэл харах нүдийг хараад хараад ханамгүй баясан хөөрч, гар хөл нь чичрэн салгалан зүрх нь амаар нь гарах адил оволзож эхлэв гэнэ. Хоёулаа хоёр бие рүүгээ зөнгөөрөө харж, догдлон амьдралдаа анх удаагаа нүүр тулж байгаа хэрнээ хоёд биендээ учиргүй их яаран тэмүүлж байлаа.
Орой боллоо, үдшийн тэнгэрт ассан оддын дор хүнээс зайдуухан зогсох охин - аяа дурлал хайрын бурхан минь, энэ хорвоогийн хамгийн сайхан ариун хайр сэтгэлийг надад өгөөч, хэзээ хэзээнээс илүү өнөөдөр л би тэрхүү дурлал гээчийг хүсэмжилнэ хэмээн наминчлан залбирч байлаа.

Гэнэт ард нь хүн дуугарах шиг эргээд харлаа. Гэтэл хэн байсан гээч өнөөх хүү зогсож байлаа. охин тэрхэн үедээ ичингүйрэн юу ч хэлж чадахгүй байлаа. Дэмий л одот тэнгэртээ хүслээ илгээн чимээгүйхэн ичингүйрэн зогсож байлаа. Хүү сайн байна уу би чамайг өглөөнөөс хойш зөндөө их хайлаа. Чи энд байсан юм уу. Яагаад ийм хол ганцаараа байгаа юм бэ хэмээхэд аан би ганцаараа баймаар байсан юм. Би хаяа ганцаараа байх дуртай л даа гэхэд хүү ямар сонин юм бэ би бас хаяа ганцаараа байхыг маш их хүсдэг. Надад энэ одот тэнгэр, шөнийн түм буман одод миний анд нөхөр болдог гэлээ. охин би ч бас энэ дээр холын холд байгаа оддод хайртай ш дээ хэмээн хоёулаа зэрэг инээцгээлээ. Бяцхан горхи гарах гээд охин чулуу хайн зогсоход яах ийнийн зуургүй хүү түүнийг тэврэн авч шууд горхийг туулаад гарлаа.

Хүү охиныг буулгахыг хүссэнгүй, түүнтэй байгаа хором мөч бүхэн түүнд үнэтэй байлаа. Яагаад ч юм энэ жаалхан амьтан түүнд дэндүү ойр дотно мэт, түүнийг л дэргэдээ байлгаад байвал аз жаргалтай байх юм шиг түүнийг тэврэн байгаадаа хязгааргүй их жаргалтай байсан тул зүгээр л эргэлдэн наадаж эхэллээ. Салхи татуулан эргэлдэн бүжсээр л, холын холоос одод бас тэдэнтэй хамт бүжиж байлаа. Охин сэтгэлдээ харж, догдолж тэмүүлж байсан хүүдээ тэврүүлээд эргэлдэн бүжин буйдаа итгэхгүй л байлаа. Хүү түүнийг гар дээрээ тэврэн, жижигхэн бяцхан амьтныг эвийлэн энхрийлэх мэт , эр хүн гэдэгтээ омог бардам насан туршдаа ингээд л эргэлдээд л эрхлэн наадаад байхыг маш их хүсэж байлаа. Чангаас чанга тэврэн, өндрөөс өндөрт өргөн сэтгэлдээ, зүрхэндээ гал асаан наадан эргэсээр л байлаа. Охин хүүгийн хүзүүнээс чангаас чанга тэврэн хэмжээлшгүй жаргалд умбан хурган уусаж байлаа. Эргэлдэж эргэлдэж хүү охиныг буулгаад гарыг нь тавихыг хүссэнгүй, тэгээд тэр хоёр гар гараасаа чангаас чанга барилцан тэр шөнөжингөө үүр цайтал тэртээ хол хэрнээ итгэл найдвар өгдөг, тэнгэрийн хаяанаас чанадын чанад байдаг хязгааргүй аз жаргалан хаант улсын тухай үлгэр домгийг ярьсаар л байлаа.

Үүр цайлаа. Хоёр залуу салж ядан хоргодон хоргодон холдлоо. Хэн хэнээсээ нэрээ ч асууж чадсангүй, хэмжээлшгүй жаргалдаа ташуураан бие биетэйгээ хамт байгаа нь жаргал байсан юм даа. Тэр цагаас хойш хэн хэн нь бие биенээ маш их хүсэмжлэн хайсан боловч хаанаас хайх, хэн гэдгээ ч мэдэхгүй сэтгэлийн шаналалд автан тус тусдаа орой бүхэн одот тэнгэрээсээ дахин учруулж өгөхийг гуйсаар л, ододтойгоо сэтгэлээ онгойтол ярьж тайвширдаг байлаа.

Хүү зэргэлээ хаант улс рүү албан ажлаар явахдаа нэгэн айлд буудаллав. Бүгд аян замд аяншиж ядарсан байлаа. Хүү орой болсон хойно сурсан заншлаараа ододтойгоо хүүрнэхээр гарлаа. Маш удаан зогслоо. Хэзээ хэзээнээс илүү сэтгэл зүрх нь улам илүү догдлон хөөрч байлаа. Хүү хичнээн ядарсан хэдий ч энэ их догдлолд өөрийгөө тушаан чимээгүйхэн хайрт охиноо бодон зогсож байхад хаа нэгтээгээс уйлах чимээ гарлаа. Хайлаа, эрлээ тэгээд нүдэндээ ч итгэсэнгүй. Учир нь сэтгэлийн дагина нь сарны гэрэлд сөхрөөд суучихсан уйлж байлаа. Хүү охин руугаа гүйлээ. Хайртыгаа тэврэх, хайртдаа тэврүүлэх ийм сайхан байсан ажээ. Охин би чамайг санаад байсан болохоор тэсэлгүй уйлж орхилоо хэмээн инээмсэглэл тодруулахад хүү хувь заяа биднийг учрууллаа шүү дээ хэмээн охиноо үнсэн таалж тэр шөнө чимээгүйхэн тэдэнд зориулан хорвоо бүхнийг бэлдсэн байсан гэлтээ аз жаргалтай, баярын нулимстай ганцхан шөнө тэднийх байлаа.

Хүү өглөө босоход охин яваад өгсөн байсан юм. Холын холын хаант улсаас нэгэн гүнж энэ замаар яваад өнгөрсөн гэснээс өөр чимээ анирдсангүй. Дэндүү сайхан жаргалдаа ташуурч дэргэдэх амрагынхаа нэр, усыг ч асууж чадаагүй тул өөртэй бурууг өгөн хүү цааш албатуудтайгаа замаа хөөн одлоо. Тэр цагаас хойш олон жил хүү сэтгэлийн гүн дэх охиноо хайсан боловч олсонгүй. Эцэг нь товлосон цаг болсныг байнга сануулна, хүү арай болоогүй байна гэж хэлсээр олон ч жил болж гэнэ. Сүйт бүсгүйтэйгээ урьд нь жирийн сайхан нөхөрлөдөг байсан бол одоо нэг л хөндий сайхан хайраа хайсан сэтгэл нь хаашаа ч юм нисэн одсоор л байлаа.

Олон жилийн дараа хүү голын эрэг дээр холын барааг харан санаашран зогсохуйд нэгэн жаахан охин гүйж ирээд ахаа ахаа та миний завийг голд хөвүүлээд өгөөч гээд шулганан хажуунаас нь чангаан зогсов. Хүү охин руу харах үед олон жилийн өмнөх сэтгэлийн гүнжтэйгээ уулзсан мэт тийм тунгалаг уярам дөлгөөн харц байлаа. Хүү гайхсан хэдий ч ийм хөөрхөн охин яагаад ганцаараа байгаа юм бэ алив гээд охины завийг голд тавин холын холд одтол хоёулаа харж зогслоо. Охин ашгүй хурдан улам хурдан нисээрэй, хүслийн хүлэг онгоц минь хэмээн хөөрөн хашгирч байлаа. Хүү охиноос чи юу хүссэн юм бэ, ийм хөөрхөн охинд хүслийг нь биелэхгүй бол муухай шүү дээ хэмээн өхөөрдөн хөөрхөн хамар дээр нь хуруугаараа дарахад охин ход ход инээн би аавдаа захиа явуулсан юм аа гэлээ. Чиний аав хаачсан юм бэ гэхэд миний аав тэнгэрт байдаг гэсэн, ээж тэгэж хэлсэн тэгэхдээ газарт буусан од юм гэнэ лээ миний аав гэхэд хүү охиныг өхөөрдөн ухаантай сайн охин байна ээж нь хаана байгаа юм чи ээж рүүгээ гүйгээд очиж чадах уу гэхэд охин миний ээж тэр ирж явна. ахаа та намайг үүрээд ээж дээр минь хүргээд өг л дөө гэлээ. Хүү тэгье дээ охин минь чиний хүсэл биелээсэй гэж ах нь маш их хүсэж байна хэмээн охиныг үүрэн ээж рүү нь алхлаа. Гэрэл цацарсан үзэсгэлэнт гүнж өөдөөс нь охин минь хэмээн салхи татуулан гүйж айсуй. Хүү дэндүү их баяртай байлаа, догдлон хөөрч байлаа. Учир нь сэтгэлд нь ямар нэгэн ид шид биелж буй гэлтэй. Тэр бол түүний ганц хан түүний л гүнж байлаа, тэрээр сайхан хайрын амьд биелэл болсон өөрийнхөө охиныг үүрээд өнө мөнхийн хайр руугаа явж байсан юм.

Сайхан хайр байдаг юм. Олдвол алдаж болдоггүй юм шүү.

П.Дэлгэржаргал
 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу